Хүүхдүүд харгалзагчтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 12:06:04

Цэцэрлэгт хамрагдаагүй, сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг харж хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Тус аймагт сургуулийн өмнөх насны есөн мянга орчим хүүхэд бий. Тэдний гурван мянга орчим нь цэцэрлэгээс гадуур байна. Эдгээр хүүхдүүдийг асарч хамгаалах, хүмүүжүүлж сургуульд бэлтгэх боломж бий болж байна. Хүүхэд харгалзах хүсэл сонирхолтой эрүүл 18-60 насны хүмүүсийг бүртгэж эхэллээ. Тэднийг шинэ он гарангуут сургалтад хамруулж, улсаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ үйлчилгээнд 2-5 насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй бол нас харгалзалгүй хамрагдах болно гэж тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн байгууллагын дарга Х.Пернегүл ярилаа. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ