Авто засварын цэгүүдийг үйлчилгээний нэг үнэлгээтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 10:23:32

Өвөрхангай аймгийн Авто засварчдын дунд ур чадварын анхдугаар уралдаан боллоо.

Хөдөлмөрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь МСҮТ, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, “Хас” телевиз хамтран зохион байгуулсан уг уралдаанд таван засварын газраас 16 хүн оролцож, машинд зохиомол эвдрэл үүсгэх буюу машины доод ангийн оношилгоо, машины асалтын системд өөрчлөлт оруулан засварлах зэргээр мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Уралдааны тэргүүн байрыг “Авто цахилгаан засвар”-ын хамт олон, дэд байрыг “Алтан жороо” засварын газрын хамт олон эзэллээ. Энэ үеэр Өвөрхангай аймаг дахь Авто засварчдын холбоо шинээр байгуулагдаж, “Автоком” төвийн захирал Ц.Нина тэргүүнээр сонгогдсон ба засварчдын ур чадварыг таниулах, дээшлүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, МСҮТ-ийн төгсөгч оюутнуудыг дадлагажуулах, ажлын байраар хангах, засварын цэгүүдийг үйлчилгээний нэг үнэлгээтэй болгох зэрэг олон зорилтыг өмнөө тавин ажиллахаар болжээ.

Б.Батчимэг 

Холбоотой мэдээ