Дарханы тамирчид 10 дахь удаагаа түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-16 13:38:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн удирдлагууд хөнгөн атлетикийн холбооны 2018 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тамирчдадаа хүндэтгэл үзүүлж,  дурсгалын зүйл гардуулан, Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч С.Сүхбаатарыг аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

Монголын хөнгөн атлетикийн холбооны 2018 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн 05 дугаар сарын 11 өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо болжээ. Тэмцээнд 19 аймаг, 4 дүүрэг нийт 25 багийн 600 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ.Манай аймгаас 24 тамирчин оролцож 13 алт, 4 мөнгө, 16 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд шалгарчээ.Удаах байруудад Хэнтий аймаг, Булган аймаг орсон байна.

Алтан гадас одонт, ахмад багш Лхамсүрэнгийн Ичинхорлоогийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд Дархан-Уул аймгийн тамирчид 10 дахь удаагаа аваргын алтан медаль хүртэж байгаа нь энэ аж.

Монголын хөнгөн атлетикийн холбооны 2018 оны "Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчид БНХАУ-ын Ордос хотод зохион байгуулагдах “Монгол туургатан” хүүхдийн спортын их наадам болон Тайланд улсад болох “Хүүхдийн олимп”-д оролцох эрхтэй болжээ.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ