Алаг-Эрдэнэ сумын иргэд түүхт ойгоо 90 бүтээлч ажлаар угтана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум байгуулагдсаны 90 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд түүхт ойгоо 90 бүтээлч ажлаар угтах гэнэ.
Ойн бэлтгэл ажлыг зохион байгуулах сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч ажлын хэсэг байгуулагдсан байна. Баяр наадмын үеэр гарах зардалыг нутгийн иргэдийн хандив тусламжаар байгуулах бөгөөд нутгаас төрөн гарсан алдартнуудын тухай түүхийн ном, баримтат кино бүтээх, улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, нутгийн иргэдийн хандиваар бүтээн байгуулалтын ажлыг хийх зэрэг олон ажлыг төлөвлөжээ.
Б.Гантуяа