“Эв модны наадам” болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Орос, Монголын эв найрамдлын бэлгэдэн болсон “Эв модны наадам”-ыг ирэх намар Чойбалсан хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар нутгийн хамтын ажиллагааны хүрээнд болох уг наадмыг Чулуунхороот сум зохион байгуулах юм.
Чулуунхороот сум “Эв модны наадам”-ыг 1992 онд анх тэмдэглэж байсан бөгөөд 2007 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа аж. Наадмын хүрээнд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын хот, тосгонуудтай хамтарсан “Онд мэнд орсны баяр” урлаг, спортын томоохон арга хэмжээ болно.
Энэ намар Чулуунхороот сум “Сум сурталчлах” өдөрлөгийн хүрээнд тус арга хэмжээг хамтатган зохион байгуулахаар төлөвлөжээ. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаараас 40 төлөөлөгч урилгаар оролцох юм.

Д.Дэлгэрмаа