СЭЛЭНГЭ: Ажил мэргэжлийн 10 хоногийн уралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Дархан
Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК болон "Сүхбаатар цахилгаан
түгээх сүлжээ"салбар үүссэний 60 жилийн ой тохиож байна.
Дээрх хоёр байгууллагын зүгээс
ойгоо угтан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 5-р багт засвар шинэчлэлтийн "Ажил
мэргэжлийн уралдаан 2025" үйл ажиллагааг зохион байгуулж эхэллээ.
Уралдаанаар 10 хоногийн
хугацаанд 40 км шугам барьж, 1248 ширхэг тулгуур сольж, олон улсын стандартад
нийцсэн 450 тоолуурыг шинэчлэх юм. Энэхүү уралдааны хүрэээнд хийж байгаа ажил
нь 1 тэрбум 300 орчим сая төгрөгийн томоохон бүтээлч ажил болж байна.
Уралдааны үеэр дээрх
байгууллагын удирдлагууд эхлээд байгаа ажлын засвар, шинэчлэлтийн явцтай
танилцахын зэрэгцээ тус суманд шинээр барьж байгаа дулааны цахилгаан станцын
бүтээн байгуулалтын явцтай танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал
солилцжээ.