Дамаскт бөмбөгдөлтийн чимээ сонсогдож эхэлсэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-14 09:22:04
ДАМАСК. /Ройтерс/. Сирийн нийслэл Дамаск хотод бөмбөгдөлтийн чимээ зургаан удаа сонсогдож, их өтгөн хар утаа суунаглаж байгаа харагдлаа гэж “Ройтерс” агентлагийн Сири дэх сурвалжлагч өнөө өглөө мэдээлэв.

Сирийн агаарын цэргийн хүчнийхэн АНУ, Франц болон Их Британийн харвасан 20 пуужинг амдан сөнөөсөн гэж Сирийн төв телевиз мөн мэдээлсэн байна.

Өөр нэгэн гэрч ярихдаа “Сирийн нийслэл Дамаск хотын Барза дүүрэг өнөө өглөө хэд хэдэн удаа агаарын цохилтод өртсөн” гэжээ. Тус дүүрэгт Сирийн эрдэм шинжилгээний томоохон төв байдаг аж.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газарт Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдэн 40 орчим хүний аминд хүрч, хэдэн зуун хүнийг химийн хорт бодист хордуулсан гэх хэргийн хариуд АНУ, Франц болон Их Британи Сирийн цэргийн байгууламжуудад цохилт өгч эхэлсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа дээрх мэдээллүүд гарлаа.


Г.Доржханд
Холбоотой мэдээ