Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй суугаа гар бөмбөгөөр өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 17:42:33

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар өрнөн үргэлжилж байгаа зорилтот бүлгийн иргэд рүү хандсан “Нийгмийн үйлчилгээг-Танд“ аяны хүрээнд “Нийгмийг эрүүл харилцаа аварна” уриан дор Дархан сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тус сумын багийн Засаг дарга нарын хооронд суугаа гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болж байна.

Энэ тэмцээний үеэр аймгийн ЗДТГ-ын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Ц.Сүхбаатар , Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр нар солилцоогоор багийн Засаг дарга нарын багт орж тоглов.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга н.Тунгалагтамир:-“Энгийн иргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарч “Хамтдаа хөгжие” уриан дор нөхөрсөг тоглолт хийж байгаа нь тэдний бэрхшээлийг биеэр мэдэрч хамтдаа спортоор өрсөлдөж  хөдөлгөөний ач тус ямар байдгийг үзүүлж эрүүл харилцааг бий болгох ач тустай өрсөлдөөн болж байна” гэв.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ