Ажлаа муу гүйцэтгэсэн компаниудаар 370.8 сая төгрөгийн хохирлыг эргэн төлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-02 01:46:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхдээ дутуу, чанаргүй хийсэн дөрвөн аж ахуйн нэгж, иргэнд акт тогтоож 370.8 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан. Нэмж дөрвөн аж ахуйн нэгжид холбогдох 664.2 сая төгрөгийг нэхэмжлэхээр шүүхэд хандсан” гэж аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг мэдээллээ.  
Тус хэлтэс өнгөрсөн сард  “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан” аж ахуйн нэгж, иргэний дутуу хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар  найман иргэн, аж ахуйн нэгж нийт  нэг тэрбум 35.8 сая төгрөгийн гүйцэтгэл хийгээгүй байсан нь тогтоогджээ. Илэрсэн зөрчил дутагдлыг шүүхэд шилжүүлж аймаг, орон нутаг, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон нь энэ ажээ.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ