Улаанбаатарт 6-8 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-04-01 09:33:53
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.

Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 4 градус дулаанаас 1 градус  хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 28 хувь, агаарын даралт 851 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Холбоотой мэдээ