Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-11-27 08:13:47

Ихэнх нутгаар  үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна.

Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын саваар  13-18 хэм,   Хэнтийн уулс ,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар,  Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм хүйтэн,Г овийн бүсийн зүүн хэсгээр 6-11 хэм,  Алтайн уулархаг нутаг болон говийн бүсийн  баруун хэсгээр 1 хэм хүйтнээс градус 4 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр.   9-11 хэмийн хүйтэн байна.

Холбоотой мэдээ