Хуулийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсэг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-23 14:18:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахлан ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанд тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгээс танилцуулгуудыг хийв. Үүний дараа Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм.
Төгсгөлд нь хуралдаанд оролцсон Ажлын болон ажлын дэд хэсгийн гишүүд санал солилцлоо.
Н.Туяа
Холбоотой мэдээ