Мэргэжлийн сургуулиудын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-19 20:37:00
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт Хөдөлмөр, нийгмийн халамжийн салбарын харьяа мэргэжлийн сургуулиудын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Тус аймаг энэ оныг “Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих жил”  болгон зарлаад байгаа. Энэхүү зорилтод жилийн хүрээнд төрийн болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд бүтэн жилийн хугацаанд хичнээн сая төгрөгийн төсөвт өртөгтэй, ямар бараа ажил үйлчилгээ худалдан авах боломжтой вэ гэдгээ танилцуулж байна.
Мэргэжлийн сургуулиудын хувьд сургалтын төрөл чиглэлээсээ хамаараад ангиуд нь өөр өөр сургалт явуулдаг учир орон нутгийнхаа зах зээл, үйлдвэрлэгчдээс худалдаж авах боломж хомс байдаг. Тиймээс бүх бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдээс авах боломж хомс гэдгээ мэргэжлийн сургуулиудын удирдлагууд ярьж байна.
Түүнчлэн мэргэжлийн сургуулиуд сургалтаа явуулахаас гадна томоохон үйлдвэр, ААН-үүдэд ажлын хувцас оёж нийлүүлэх, амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэдэг зэргээрээ үйлдвэрлэгч болдог онцлогтой. Эндээс харахад орон нутгийнхаа үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүн худалдан авахаас гадна харилцан ашигтай ажиллах боломж байгаа юм.
Дорнод аймагт өнөөдрийн байдлаар Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ