Шүдний оношлогооны явуулын автомашинаар үйлчилгээ үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар/МОНЦАМЭ/. БНСУ-ын Кванжү хотын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бүрэн тоноглогдсон шүд оношлох, эмчлэх зориулалт бүхий автомашиныг “Эхэн” санд гардуулав.
Шүдний чиглэлийн клиник автомашиныг гардуулах арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, БНСУ-ын Кванджү хотын CLWH эмнэлгийн ерөнхий захирал Бум Чай Чой, гүйцэтгэх захирал Ён Чой Чон, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн дарга Л.Хэнтий, “Эхэн” сангийн тэргүүн Р.Мөнхжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Эхэн” сан нь Улаанбаатар хотын хүүхдүүдийн шүдний өвчлөлийг багасгах зорилгоор нийслэлийн Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвтэй хамтран ажиллаж, нийслэлийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөлийн судалгааны ажлыг маргааш буюу энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт эхлүүлж байна.

Цаашид шүдний оношлогооны автомашинаа ашиглан зорилтот хэсгийг сонгон судалгааны ажлыг оношлогоо, үзлэгийн хэлбэрээр үргэлжлүүлнэ. Өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг бол шүдний өвчлөл байгаа. Судалгаанаас үзвэл 5-6 насныхны 96 хүртэлх хувь нь шүдний өвчтэй гэсэн тоо гарсан байна. Дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 80 орчим хувь нь шүдний өвчлөлтэй байна. Энэ нь хүүхдийнхээ шүдний эмчилгээ оношлогоонд анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Нийслэл бол ганцхан шүдний төвтэй. Явуулын шүдний оношлогооны авто машинтай болсноор тус эмнэлгийн ачаалал тодорхой хувиар буурч, шүдний өвчлөл ч багасах ач холбогдолтой юм” хэмээн онцлов.