Хамгийн өндөр настанд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-16 02:17:00
Дорнод /МОНЦАМЭ/. Битүүний өдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийнхаа хамгийн өндөр настай Д.Ичинхорлоо гуайн гэрт нь зочилж, амар мэндийг нь айлтгалаа. 
Тус аймгийн хамгийн өндөр настан Дашдонойн Ичинхорлоо 1918 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр одоогийн Чойбалсан сумын нутаг Энгэршанд багт мэндэлжээ. 
Тэрээр 
хуучнаар Хэрлэнгийн сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байгаад гавьяаны амралтанд суусан хүн юм. 
Өдгөө 100 насыг зооглож буй Д.Ичинхорлоо гуай аймгийнхаа төвд үр ач нарын хамт энх тунх аж төрж сууна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ