Д.Трамп Умард Солонгосоос дүрвэн зугтагчдыг хүлээн авч уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-03 10:08:37
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын ард түмний нөхцөл байдалд ихээхэн сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэхийн сацуу тус улсад хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг таслан зогсоох арга хэмжээ авахаа мэдэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосоос зугтан АНУ-д очсон Умард Солонгосын найман иргэнийг Д.Трамп өчигдөр Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна.

Энэ найман хүн нь Умард Солонгост хорих ангид удаан хугацаанд хоригдож, зовж тарчилж байсан талаараа яриад, дүрвэж зугтсан умард солонгосчуудыг нутаг буцаадгийг зогсоохын тулд Хятадыг ятгахыг Д.Трампт уриалсан гэнэ.

Үүний хариуд Д.Трамп хэлэхдээ “Умард Солонгос бол сэтгэл амар амьдрахад маш хэцүү газар. Тэнд аюул ихтэй, эрсдэл өндөртэй. Жил бүр тус улсаас олон хүн дайжин зугтдаг” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Умард Солонгост хүний эрхийг зөрчиж байгааг таслан зогсоохын тулд бид их ажил хийх болно” гэсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ