Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-02 15:42:03
Дархан-Уул /МОНЦАМЭ/. ХААИС–ийн Агроэкологи, Бизнесийн сургууль болон БНСУ-ын Инчёны их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Workshop on Designing International Development Project” сэдэвт сургалтыг энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр багш, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, судлаачдад зориулан зохион байгууллаа. 

Сургалтыг БНСУ-ын Инчёны их сургуулийн дэргэдэх олон улсын хамтын ажиллагааны төвийн мэргэжилтэн Аэри Лии, тус сургуулийн докторант оюутан П.Мэнд-Амгалан, Чангхо Ким нар удирдан явууллаа.

Тус сургалтаар үр дүнд суурилсан төслийн менежмент, донор байгууллагаас тавигдах шаардлага, олон улсын хэмжээний төсөл бичих шинэ арга, аргачлал, жишээ судалгааны үр дүнгүүд, түүнчлэн хамтарсан судалгааны “Жишиг ногоон гэр хороолол” төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулсан нь шинэлэг байлаа.  

Сургалтанд Испаний Малага их сургуулийн гадаад харилцааны дэд дарга Мария Олга, тус сургуулийн KOIKA байгууллагын профессор Антонио Доменех нар оролцож, ТББ-уудын төлөөлөл, судлаачид, эрдэмтэн багш нараас бүрдсэн нийт 30 хүн хамрагджээ.

Л.Отгонбаатар
 
 
 
Холбоотой мэдээ