Японд халамжийн байгууллагад гал гарсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-01 08:38:36
САППАРО. /Киодо/. Өчигдөр орой Японы хойд нутгийн Хоккайдо мужийн Саппоро хотын нэгэн халамжийн байгууллагад гал гарсны улмаас 11 хүн амиа алджээ.

Тус улсын “Киодо” агентлагийн мэдээлснээр, Саппоро хотын төвд байдаг халамжийн байгууллагын гурван давхар оффисоос лхагва гарагийн оройн 11:40 цагийн үед утаа савсаж эхэлсэн гэж гэрчүүд ярьсан байна.

Гал сөнөөгчид таван хүнийг галаас аварч чаджээ. Холбогдох албаны хүмүүс галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 
Г.Доржханд
Холбоотой мэдээ