Кабулд болсон халдлагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 103 болж нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /Cиньхуа/. Афганистаны нийслэл Кабул хотод бямба гарагт болсон террорист халдлагын улмаас амиа алдагсдын тоо 103 болж нэмэгдлээ гэж тус улсын Дотоод хэргийн сайд Вайс Ахмад Бармак мэдэгдсэнийг “Шиньхуа”агентлаг уламжлав.
Бямба гарагт буюу уржигдар лалын босогчдын “Талибан” бүлэглэлийнхэн Кабул хотын төв хэсэгт тэсрэх төхөөрөг ачсан түргэн тусламжийн тэргийг дэлбэлсний улмаас 103 хүн, тэдний дотор 30 гаруй цагдаа амь үрэгдэж, 235 хүн шархаджээ. ДХЯ-ны өмнө цугласан цагдаагийн алба хаагчдыг онилон энэ цуст халдлагыг үйлдсэнээ талибууд мэдэгдсэн байна.
Афганистаны Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр, халдлага болсон газраар жирийн үед энгийн тээврийн хэрэгслүүдийг явуулдаггүй учир гэмт этгээдүүд түргэний тэрэгтэй тус бүс рүү нэвтэрчээ. Энэ халдлагатай холбогдуулан дөрвөн хүнийг баривчлаад байгаа аж.
Голдуу гадаадын иргэд байрладаг Кабул хотын нэгэн зочид буудалд 20 гаруй хүний аминд хүрсэн халдлага болсноос нэг долоо хоногийн дараа дээрх халдлага боллоо.
Сүүлийн үед Афганистанд талибууд болон “Лалын улс” бүлэглэлийнхэн халдлага дэлбэрэлт үйлдэх нь улам бүр нэмэгдэж, тус улсын аюулгүй байдал эрс дордож байна.

Г.Доржханд