ОХУ-аас 4000 тонн улаанбуудай авч гурил үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-17 22:35:08
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн “Хангайн гурил” ХХК энэ сард ОХУ-аас 4000 тонн улаанбуудай импортоор авч, гурил, тэжээл үйлдвэрлэхээр болжээ.
-Манай компани өнгөрсөн намрын ургацаас 1700 тонн улаанбуудай авч үйлдвэрлэл явуулж дууслаа. Энэ сард ХХААЯ-ны хуваарийн дагуу ОХУ-аас улаанбуудай авч бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үндсэн бүтээгдэхүүнээс гадна хивэг үйлдвэрлэдэг. Аймгийн нөөцийн газар, Баян-Агт, Орхон, Сайхан, Бугат сумын хэрэгцээ, гэрээний дагуу малын тэжээл нийлүүлж байна гэж тус компаний Ерөнхий ня-бо П.Нөхөрлөлбаяр ярилаа.
“Хангайн гурил” компани хоногт 120 тонн улаанбуудай тээрэмдэж, 90 тонн гурил, 30 тонн хивэг үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үндсэн бүтээгдэхүүн I, II гурил, хивэг үйлдвэрлэхээс гадны технологийн шинэчлэл хийж, дээд гурил зах зээлд нийлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ