Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө 2030 он хүртэл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-16 17:33:16
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм. Тус аймаг 2030 он хүртэлх аялал жуулчлалын мастер төлөвлөгөөгөө өнгөрсөн онд боловсруулж, цаашид тогтвортой хөгжлийг дэмжиж, байгальд ээлтэй эко аяллыг хөгжүүлэхээ бодлогын баримт бичигтээ ийнхүү тусгажээ.
Дээрх төлөвлөгөөг боловсруулсан судалгааны баг 14 сумын нутагт хоёр ч удаа хээрийн судалгаа явуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, хил дамнасан аялал жуулчлалыг харьцуулан судалжээ.
Дэлхийд тэргүүлэх улс орнуудын жишгээр байгальд ээлтэй аялал жуулчлал, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ажилтай, орлоготой иргэдийн тоо нэмэгдэж, тус аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг энэ чиглэлийн судлаачид онцолсон байна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй бүс нутагтаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлснээр Зүүн хойд Азийн аялал жуулчлалын сүлжээнд нэвтрэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ