”Цалинтай ээж” хөтөлбөрт 5000 гаруй ээж хамрагдахаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-11 11:34:35
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас энэ оны эхнээс ”Цалинтай ээж” хөтөлбөр, 0-18 насны олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд өгөх тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмжийг хэрэгжүүлж байгаа. Архангай аймгийн хэмжээнд ”Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах 5000 гаруй ээж бий гэсэн урьдчилсан дүн байна.

Энэ сарын 10-ны байдлаар аймгийн хэмжээнд хөтөлбөрт хамрагдахаар 2176 ээж материалаа бүрдүүлж өгчээ. Мөн он гарсаар дээрх тэтгэмжүүдэд хамрагдахаар өрх толгойлсон эцэг, эх нийлсэн 37 иргэн, ихэр хүүхэдтэй нэг ээж тэтгэмжид хамрагдахаар тус тус бүртгүүлжээ.  
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ