Өнгөрсөн онд 91 байршилд камер суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-08 16:07:31
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн удирдлагууд 2017 онд хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж энэ онд хийх ажлаа танилцууллаа. Иргэд өнгөрсөн оны уулзалтаас гарсан шийдвэрийг асуухад, Говил багт нэмж хоёр автобус явуулсан, шинэ суурьшлын бүсэд цахилгаангүй амьдарч байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэсэн,  91 байршилд камер шинээр суурилуулсан болон хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 850 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн, шалбааг ихтэй гудамжуудад 24 км сайжруулсан шороон зам  тавьсан гэдгийг онцоллоо.
Мөн 2017 онд 4000 гаруй иргэн ажлын байраар хангагдаж  3000 гаруй багш, эмч, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн асуудал сайжирч, гэр бүлийн хүчирхийлэл 26.1 хувиар буурч, нярайн эндэгдэл 4 дахин багасч, элэгний вирустэй 298 иргэнийг бүрэн эмчилж, бизнес эрхлэгчдэд 1.1 тэрбум төгрөгийн зээл олгож  орон нутгийн төсвийн орлого 106 хувиар давж биелсэн гэлээ.
Эдгээр мэдээллийн дараа энэ онд хийх ажлаа товч танилцууллаа. Тухайлбал, нийтийн тээврийн хүртээмжийг улам сайжруулахын тулд Баянцагаан, Яргуйт, Эрдэнэ багийн чиглэлд нэмж хоёр автобус явуулах, захын хороолуудад ус түгээх байр барих, эрчим хүчний хүчдэлийг нэмэгдүүлэх зэрэг 38 ажилд орон нутгаас дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 
 
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ