Япон улс жорлонгоо шинэчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-05 14:45:31
ТОКИО. /Киодо/. Японы Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөхиүлэн дэмжих ажлын хүрээнд жуулчид олноороо очдог газруудынхаа бүх жорлонг шинэчлэн хөгжингүй улсуудынхтай адил суултууртай болгох төслийг удахгүй хэрэгжүүлж эхлэх гэж байна гэж “Киодо” агентлаг мэдээллээ.

Энэхүү төсөл нь 2020 оны Токиогийн олимп гэхэд нэг жилд Японыг зорьж буй гадаадын жуулчдын тоог 40 саяд хүргэх зорилтын нэг хэсэг аж. Жуулчдын тоог 40 саяд хүргэнэ гэдэг нь 2017 онд Японд очсон жуулчдын тооноос даруй 1.7 дахин олон жуулчин татна гэсэн үг.

Японы Аялал жуулчлалын газрын мэдэгдсэнээр, одоогоор Японы аялал жуулчлалын 4000 бүсэд буй жорлонгуудын 40 хувь нь уламжлалт буюу суултуургүй жорлон аж. Ийм жорлонгууд нь жуулчдыг үргээдэг хүчин зүйлсийн нэг гэнэ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ