ДТГ-ууд энгийн гадаад паспортын хугацаанд сунгалт хийхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хугацаанд сунгалт хийхийг зогсоожээ.
Засгийн газрын өнгөрсөн оны 94 дүгээр тогтоолын хүрээнд гадаад паспортыг сунгахаа больсон. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийж буй ажил аж.
Б.Туул