Булганы хоёр сум кабон байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 11:08:32

Булган аймгийн Гурванбулаг, Бүрэгхангай сум цагдаагийн кабон байртай боллоо.

Гурванбулаг сумын цагдаагийн алба хаагчийг ажиллах нөхцөл бололцоо, нийгмийн баталгаагаар хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах зорилгоор,  улсын төсвийн 79,3 сая төгрөгийн өртөгтэй кабон байрыг “Зедра Мичид” ХХК барьж ашиглалтад оруулжээ.

Мөн “Сод тайш” ХХК улсын төсвийн 79 сая төгрөг, сум хөгжүүлэх сангийн 16 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бүрэгхангай суманд Цагдаагийн кабон байрыг барьж хүлээлгэн өгсөнбайна. Тус кабон байр нь сумын нэгдсэн халаалт, цэвэр усанд холбогдсон дотроо усанд орох дүш, бие засах 00-н өрөөг бүрэн шийдвэрлэсэн улсын хэмжээний анхны жишиг кабон байр боллоо.

П.Батням

Холбоотой мэдээ