Төслийн нэгжүүдийн үйл ажиллагааны талаар Ерөнхий сайдад асуулга тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-04 11:48:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж асуулга хүргүүллээ.
Тэрбээр асуулгадаа, "ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулсан, хөрөнгө оруулалт х
ийхэд бэлэн төсөл цөөн хэмээн шүүмжилж буй. Мөн нөгөө талд нь төсөл хэрэгжүүлэх нэгж, ашиглалтын өмнөх захиргаа гэх мэт нэртэй зорилго, чиг үүрэг нь ойлгомжгүй, олон ажилтны орон тоотой ч үр дүн гардаггүй, төсвийн мөнгийг олон жилээр үр ашиггүй үрсэн нэгжүүд яам цөөнгүй байна. Иймд одоогоор үйл ажиллагаа явуулж буй хэдэн төслийн нэгж байгаа вэ, тэдгээр төсөлд нь хэдэн хүн ажиллаж, тэднийг төсвөөс болон гадаад зээл тусламжийн шугамаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү" хэмээн хүссэн байна.
Түүнчлэн уг асуулгаар төслүүдийн нэгжүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй, ил тод, хуулийн дагуу явуулахад хэрхэн анхаарч ажиллаж байгааг тодруулжээ.
Б.Туул
Холбоотой мэдээ