Сирийн дүрвэгсдийг хүлээж авахаас татгалзжээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-09-08 11:27:10

ИЕРУСАЛИМ. /АР/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху сөрөг хүчний намын шаардлагын дагуу Сирийн дүрвэгсдийг улс орондоо оруулахаас татгалзсан тухай “The New York Times” сонинд мэдээлж байна.

“Израиль бол жижиг газар нутагтай, цөөн хүн амтай жижиг улс юм” гэж Нетаньяху онцлон тэмдэглэжээ. Тэрбээр мөн Иордан улстай залгаа хил дээр хана босгох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэдгийг мэдэгдсэн байна.

Хэдэн зуун мянган цагаач “аюулгүй газар” хайж байхад еврейчүүд хайхрамжгүй байдал гаргаж болохгүй гэж “Авода” намын дарга Ицхак Герцог урьд нь мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар, Египет, Ирак, Иордан болон Ливан улсад Сирийн 2 сая гаруй дүрвэгч байгаа бол Туркт 1.9 сая хүн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд