Шилдэг гэр бүлүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-26 11:47:38
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд, гэр бүл, залуучуудын аймгийн шилдгийн шилдгүүдийг алдаршуулах гэр бүлийн аз жаргалын цэцгээр нэрийдсэн "Гоо даль -3" хүндэтгэлийн арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр оны шилдэг гэр бүлийн зөвлөлийг шалгаруулахад аймгийн Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллага шалгарсан юм.

“Оны бүтээлч гэр бүл”-ээр гэр бүлээрээ захиалгаар гутал хийх, гутал засварын газар ажиллуулдаг Эрдэнэбулган сумын харьяат О.Эрдэнэбаатарын гэр бүл, “Оны авъяаслаг гэр бүл”-ээр Батцэнгэл сумын харьяат Н.Базардэрэгийн гэр бүл шалгарсан бол Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын
“Шилдэг хүүхэд” медалиар 
1. Эрдэнэбулган сумын лаборатори 1 дүгээр сургуулийн 4б ангийн сурагч Э.Ану
2. Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн 2в ангийн сурагч Б.Эрдэмбилэг
3. Эрдэнэбулган сумын лаборатори 1 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Г.Тэмүүлэн
“Авъяаслаг хүүхэд” медалиар
1. Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Г.Гэлэгсэнгэ
2. Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Урантуяа
3. Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Т.Өсөхбаяр

“Шилдэг залуу ” медалиар
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Бямбаахүү
2. Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Ж.Мөнгөнцацрал
3. Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн иргэн фермерийн аж ахуй эрхлэгч В.Цэен-Ойдов

“Хүүхдийн төлөө” медалиар
1. Эрдэнэбулган сумын 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Ц.Эрдэнэтуяа
2. Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн биологийн багш А.Нармандах
3. Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн хөгжмийн багш Б.Энхжаргал нар тус тус шагнууллаа.

“Гоо даль-3” ёслолын арга хэмжээний үеэр хүүхдэд ээлтэй байгууллагаар хүүхдийн 2-р цэцэрлэг, 2-р сургууль, ОБГ зэрэг байгууллагууд болсон бол гэр бүлийг дэмжигч байгууллагаар Цагдаагийн газар шалгарчээ. Мөн оны шилдэг хүүхэд харах үйлчилгээний төвөөр Тариат сумын “Жаргалтай жаалууд” төв шалгарсан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ