Жаргалант сумын “Эко” хорооллын асуудлыг шалгаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ 2013 онд Жаргалант сум 4.2 га газарт “Эко” хороолол байгуулах зорилт тавьж инженерийн шугам сүлжээг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн байдаг. Дараа нь 4.2 га газрыг хашаажуулж байшин барих зорилгоор Улаанбаатар хотын “Сүмбэрлэх сувд” ХХК-тай гэрээ байгуулж ажилласан байна.
Гэрээнд хашаажуулсан газраа 4.2 сая төгрөгөөр худалдана гэсэн заалт тусчээ. Үүний дагуу 66 иргэнд газраа тус бүр 3.8 сая төгрөгөөр худалдсан байна. Иргэд инженерийн шугам сүлжээтэй газрыг ийм мөнгөөр худалдаж авахдаа ч дуртай байсан ажээ. Мөн таван иргэнд байшин барьж өгнө гэж урьдчилгаа мөнгө авчээ. Харамсалтай нь “Сүмбэрлэх сувд” ХХК байшин ч барилгүй 88 сая төгрөг аваад алга болсон байна. Жаргалант сумын ЗДТГ уг компанийн удирдлагуудтай таван удаа уулзсан ч мөнгө байхгүй гэсэн тайлбар өгсөөр харин одоо холбоо барих боломжгүй болжээ. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхээр “Ажлын хэсэг” томилогдож “Сүмбэрлэх сувд” ХХК -ийн гэрээг судалж эхлээд байна.
Дашрамд дурдахад, тус газарт Жаргалант сумын “Орон нутгийг хөгжүүлэх сан”-ийн нэг тэрбум 628 сая төгрөгөөр цахилгаан дамжуулах дэд станц барьжээ.

Б.Оюун-Эрдэнэ