Төрийн албан хаагчидтай холбоотой 10 мянга гаруй санал, гомдол иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд он гарсаар 2009 иргэн ханджээ. Түүнээс 844 буюу 42 хувийг гомдол, 1155 буюу 58,2 хувийг мэдээлэл лавлагаа, 10 буюу 1 хувийг санал хүсэлт эзэлж байна. Иргэдийн хандалтаас 1897 буюу 94 хувийг шийдвэрлэж эргэн хариу мэдээлжээ.
Иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтийн дийлэнх нь Арвайхээр сумын ЗДТГ-д хандсан буюу ая тухтай амьдрах орчин нөхцөлтэй холбоотой мэдээлэл байгаа юм. Мөн боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хандсан гомдол цөөнгүй хувийг эзэлж байна.
Бусад байгууллагад төрийн албан тушаалтнуудад хандсан 11702 өргөдөл, санал, гомдол ирсний 11190 буюу 95,6 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 3160 буюу 27 хувийг холбогдох байгууллагад шилжүүлжээ. 512 буюу 4,3 хувь нь шийдвэрлэх шатандаа явж байна.
Аймгийн Засаг даргад хандаж мөнгөн тусламж хүссэн 71 иргэнд 8,3 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлэв.

Б.Батчимэг