Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германд 20000 цагаач очжээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2015-09-08 10:27:25

БЕРЛИН. /ВВС/. Дүрвэгчид болоод орогнол хүсэгчдийн асуудлыг шийдвэрлэхээр Герман тэмцэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд тус улсад 20 мянган хүн очжээ.

Цагаачид болон дүрвэгчид тус улсын өмнөд нутгийн Мюнхен хотын галт тэрэгний буудалд нэмж очсоор байна.

Тус бүс нь Сири болон зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа бусад улсын хүмүүсийн хувьд Германд очих гол гарц болжээ.

Тогтвортой эдийн засагтай, цагаачдад нээлттэй бодлоготой учраас цагаачдын олонх нь Германыг зорьж байгаа юм.

Энэ оны эхний найман сарын байдлаар Германд 400 мянга гаруй цагаач очжээ.

Герман цагаачдыг хүлээж авч байгааг ард иргэд нь эрс эсэргүүцэж байна. Гадаадын иргэд олноороо ирж байгааг зогсоох арга хэмжээ авахыг германчууд засгийн газартаа уриалж байна.

Дүрвэгчдийг шударгаар хуваарилахад туслахыг Европын Холбооны бусад гишүүн улсад Германы Канцлер Ангела Меркель уриалж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд