Рашаан сувиллуудын усны эх үүсвэрийг тоолууржууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-27 13:34:40
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт сумын рашаан сувиллын газруудын эх ундаргыг тоолууржуулж, шаврыг орон нутгийн хамгаалалтад авлаа.
Тус суманд “Хужирт рашаан сувилал”, “Элма Хужирт”, “Тө-Ба-Сэ”, “Ананд Хужирт”, “Жем Хужирт”, “Хужирт тур”, “Газарчин Хужирт” зэрэг долоон аж ахуй нэгж рашаан сувиллын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сувиллын газруудад аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж, “Онги ус суваг” ОНӨААТҮГ-аар рашааны зургаа, цэвэр усны таван худагт тоолуур суурилуулах ажлыг гүйцэтгүүллээ.
Урд жилүүдэд дээрх рашаан сувиллууд нь Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу хүн хоногоор усны хэрэглээгээ тооцож байсан бөгөөд усны эх үүсвэрийг тоолууржуулснаар халуун рашаан, шаврын эмх замбараагүй хэрэглээ багасч, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэх давуу талтай юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ