Загварын уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-22 00:31:14
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Политехникийн коллеж "Bayankhongor-Fashion-2017" загвар зохион бүтээгч, загвар өмсөгч шалгаруулах уралдааныг энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна.
Политехникийн коллеж болон ЕБС-ийн сурагчдын дунд үсчин, гоо засал, гутал, хувцас зохион бүтээх хүсэл эрмэлзлийг дэмжих, харилцан суралцах, ур чадварыг сайжруулах зорилгоор тус уралдааныг 10 шахам жил зохион байгуулж иржээ. Мөн тус тэмцээн загвар өмсөх сонирхолтой хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, ирээдүйн гарааг нь тавих зорилготой аж.
Тэмцээнээр үс, гоо заслын төрөл, өдөр болон гоёлын гутал, хувцасны төрөл, авангард хувцас, загвар өмсөгчийн төрлүүдээр шилдгүүдийг тодруулах юм байна.   
Өмнө нь "Охидын жавхаа" нэртэйгээр болдог байсан тус тэмцээн нэрээ өөрчлөн “Баянхонгор FASHION” нэртэй болж, цар хүрээгээ тэлж аймгийн хэмжээний загварын чиг хандлагыг тодорхойлдог загварын шоу болон өргөжжээ.
                                                                                                                  Б.Мөнхзул
Холбоотой мэдээ