Санхүүгийн боловсролын аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-22 00:13:42
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШСЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийн дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. 2021 он хүртэл хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Монгол банк, Боловсрол соёл урлагийн газар, бусад санхүүгийн байгууллагууд хамтран “Санхүүгийн боловсрол аян”-ыг зохион байгуулж байна.
Хүүхэд, залуучууд, иргэдэд эдийн засаг, санхүүгийн үйлчилгээ, санхүүтэй холбоотой аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэгийг олгох, мэдээлэлдээ тулгуурлан оновчтой шийдвэр гаргах, хувь хүний болон өрхийн санхүүтэй холбоотой зөв дадлыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аяныг өрнүүлж байна.
Аймгийн хэмжээнд ирэх сарын 30 хүртэл тус аян үргэлжлэх бөгөөд Монгол банк, БСУГ, Арилжааны банкууд, Татварын газар, Нийгмийн даатгал, халамжийн газар, Даатгалын байгууллагууд, ЕБС, Насан туршийн боловсролын нэгжүүд, ХҮИС, ХҮДС, МСҮТ, Төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм. Аяны хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулах, хөдөө орон нутагт санхүүгийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж, шат шатны зорилтот бүлгүүд рүү чиглэсэн ажлууд өрнөнө.
                                                                                                                                                   Б.Мөнхзул
Холбоотой мэдээ