СӨХ-ыг дахин байгуулах санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 22:57:07

Дорноговь аймгийн Сайншанд сумын Төмөр замын  хэсгийн СӨХ ажиллахаа болиод бараг хоёр жилийн нүүр үзжээ.

Өмнө нь ажиллаж байсан “Нарлаг шанд” СӨХ-г татан буулгаж шинээр СӨХ байгуулахаар дөрөв, долдугаар багийн оршин суугчид хуралдаж гарын үсэг цуглуулж, шийдвэр гарган саналаа  Сайншанд сумын Захирагчийн Ажлын албанд хүргүүлсэн ч сураггүй болжээ. “Өмнө нь ажиллаж байсан СӨХ-ын дарга нь хөрөнгө санхүүгийн асуудалд орсон, тэгсэн атал ажлаа хүлээлгэж өгөхгүй байгаа. Ард иргэд СӨХ-г шинээр байгуулах талаар  саналаа өгсөн бол зохион байгуулах үүрэг нь сумын ЗДТГ-т бий. Энэ өвлийг давж чадахгүй гамшгийн байдалд орох юм бол яах вэ.Төмөр замын гэх тодотголтой бүх орон сууцнууд хувьчлагдсан учир  оршин суугчид баахан хуучирсан орон сууцтай хаягдсан” хэмээн учир мэдэх хүн өгүүлсэн юм.

Уг нь дөрөв, долдугаар багийн Ажлын албанаас орон сууц бүхний дэргэд хурал зохион байгуулж оршин суугчдын саналыг авсан байна. Зарим  оршин суугчид арга ядахдаа  орцныхоо иргэдтэй тохиролцоод цэвэрлэгчийг тусад нь хөлслөн цэвэрлэгээ хийлгүүлж байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ