"Хайр дүүрэн амьдрал” нэртэй эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-21 13:05:53
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Хайр дүүрэн амьдрал” нэртэй эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулга уулзалт зохион байгууллаа.
Тус аймагт зохион байгуулсан дээрх чуулганыг Өмнөговь аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, "Говийн оюу хөгжлийг дэмжих" сан, Хаан банк, Галакси хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төв хамтран зохион байгуулсан байна.
Зургаа дахь удаагийн нэгдсэн уг чуулганыг өмнө нь ТББ-ууд зохион байгуулдаг байсан бол энэ удаа тус аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс  санаачилсан байна.
Бүсгүйчүүдээ идэвхжүүлэх, тэдний санаа бодлыг сонсох, харилцан туршлага солилцох, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг чуулганд төд хөдөөгийн нийт 300 гаруй бүсгүй оролцжээ.
Энэхүү чуулганаар эмэгтэйчүүддээ зориулан Амжилтын алхам, санхүүгийн боловсрол, хуримтлал ба хадгаламж, Хувь хүний хөгжил, Хүн байхын утга учир, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх хуулийн ойлголт, Нүүрний иог, Эерэг хандлагын хүч зэрэг лекц, зөвлөгөө сонсгожээ. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа болох үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. 
Бүсгүй хүн гэдэг хайрыг түгээж байдаг гэдэг утгаараа энэ удаагийнхаа чуулганыг "Хайр дууран амьдрал" гэж нэрлэсэн тухайгаа зохион байгуулагчид хэлж байлаа. 
Эмэгтэйчүүдийн чуулганд урилгаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Гэр бүл судлаач Ж.Баясгалан, ·         Монголын үндэсний хүмүүнлэгийн хорооны захирал С.Пүрэвсүрэн, Ганнабелл институтын ахлах багш Н.Амарсанаа нар урилгаар оролцсон байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ