Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн 80 орчим хувийг бүрдүүлээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2017 онд Сүхбаатар аймгийн зургаан суманд 147 хадлангийн салаа ажиллаж, нийт 42803 га талбайд 17241 тонн өвс хадлан бэлтгэжээ. Аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийн ихэнх хувийг татсан, харин зарим сумдын өвсний нөөцийг бүрдүүлэхэд бага зэргийн хүндрэл гараад байгааг холбогдох албаны хүн хэлэв.
“Дээрх хадлангийн салаанаас гадна сумд, айл өрхүүд, хоршоо холбоод хамтран мөн тодорхой хэмжээний өвс бэлтгэсэн. Тиймээс энэ жил аймгийн хувьд өвсний нөөц хангалттай гэж үзэж байгаа. Аймгийн хэмжээнд 250 тонн өвс, 50 тонн тэжээлийг аюулгүй нөөцөд бэлтгэх ёстой. Одоогоор нийт өвсний 80 гаруй хувийг татаад байна. Сумдын хувьд мөн 100 тонн өвс бэлтгэх ёстой. Ихэнх сумд өвсөө нөөцөлсөн. Баяндэлгэр, Түвшинширээ сумдын тухайд бага зэрэг хүндрэлтэй байна. Учир нь тус сумд хадлан хаддаггүй. Тиймээс эдгээр сумдын нөөцийн өвсийг бэлтгэх талаар аймаг орон нутгийн зүгээс онцгой анхаарч байна. Бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан 30-40 тонн өвс татах ажлыг хэд хэдэн жижиг газруудтай ярилцан тохирч, гэрээ хийсэн” хэмээн аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар хэллээ.
Өвс бэлтгэл, хашаа хороо, бууц, инженерийн хийцтэй худаг шинээр байгуулсан байдал, отроор явж байгаа малын тоо толгойд харьцуулсан бэлчээрийн даацын тодорхойлолт зэргийг нэгтгэсэн дүнгээр Сүхбаатар аймгийн хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 81,3 хувьтай үргэлжилж байгаа аж.

Т.Одончимэг