Баянхонгорын оюутнууд спортоор өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-13 20:20:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшингийн санаачлагаар Бууцагаан сумын Оюутан залуучуудын холбооноос зохион байгуулдаг гар бөмбөг болон сагсан бөмбөгийн тэмцээн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилээс тус тэмцээн хүрээгээ өргөтгөн, долоон сумыг эгнээндээ нэгтгэж томоохон тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн тэмцээнийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батсуурь, М.Мөнхбат, Б.Батбаяр, Ц.Энхтөр нар дэмжин, хамтарч байгаа аж. Тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар цогцолбор сургуулийн зааланд болно.
Тэмцээнд Баянхонгор аймгийн Бууцагаан, Баацагаан, Баянцагаан, Баянбулаг, Баян-Өндөр, Бөмбөгөр, Хүрээмарал сум, аймгийн төвийн долоо, есдүгээр багийн харьяат оюутан залуучууд оролцох боломжтой юм байна. Шагналын сан хоёр сая төгрөг байх ба шилдэг тоглогч дөрвөн хүнийг шалгаруулж шагнаж урамшуулах аж.
                                                                                                                                     Б.Мөнхзул

Холбоотой мэдээ