Баруун аймгуудын нутгаар цасаар шуурах төлөвтэй байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-07 14:07:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас маргааш буюу энэ сарын 8-нд Баруун аймгуудын нутгаар, Төвийн нутгийн баруун хэсгээр, 9-нд Төв болон, Говь, Зүүн аймгуудыг нутгаар цасаар шуурах төлөвтэй байгааг анхааруулжээ.

Цасан шуурганы үед тус аймгуудыг зорих автозамын үзэгдэх орчин муудаж, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, цасанд боогдох магадлалтай байгаа юм. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол дээрх бүс нутаг руу хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ