Умард Солонгосын пуужингуудыг амдан устгах асуудлыг хөндөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-06 17:09:21
ТОКИО. /РИА Новости/. АНУ болон Японы зэвсэгт хүчний үйл ажиллагааг уялдуулан зохицуулснаар л Умард Солонгосын пуужингуудыг амдан устгах боломж бүрдэнэ гэж даваа гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн яриа хэлэлцээний дараа мэдэгдсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв.

“Шаардлагатай тохиолдолд бид үүнийг гарцаагүй хийнэ. Үүний тулд АНУ болон Япон улс үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулах болно. Түүнчлэн Япон улс батлан хамгаалах хүчин чадлаа тоо болон чанарын хувьд зузаатгах шаардлагатай юм” гэж Шинзо Абэ тэмдэглэжээ.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ