Карлес Пьигдемон болон түүний хамтран зүтгэгч дөрвөн хүнийг чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-06 14:24:33
МОСКВА. /ТАСС/. Испанийн Каталони мужийн захирагч асан Карлес Пьигдемон болон түүний хамтран зүтгэгч дөрвөн хүнийг Бельгийн шүүх тодорхой нөхцөлтэйгөөр чөлөөлсөн тухай өнөөдөр “Ройтерс” агентлаг мэдээллэв.  

Тус агентлагийн мэдээлснээр, шүүх хурал 10 гаруй цаг үргэлжилсэн бөгөөд Испанийн шүүхээс олгосон олон улсын хэмжээнд эрэн сурвалжлан баривчлах зөвшөөрлийг биелүүлэх эсэх тухай шийдвэр гартал Пьигдемон тэргүүтэй Каталонийн засгийн газрын гишүүн асан дөрвөн хүнийг чөлөөлсөн байна. Түүнчлэн тэднийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр Бельги улсыг орхин явахыг хориглосон аж. Мөн 15 өдрийн дотор шүүхэд хүрэлцэн ирэх ёстойг сануулав гэж Бельгийн прокурорын газраас мэдээлсэн байна.
Э. Аянзаяа
Эх Сурвалж: ТАСС


Холбоотой мэдээ