Дэлхийн янз бүрийн орны улс төрчдийн санхүүтэй холбогдох архивын баримт бичгүүдийг нийтэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-06 12:57:37
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын консорциум (ICIJ) дэлхийн нэлээд олон орны улс төрчдийн санхүүтэй холбоотой 13,4 сая баримт бичгээс авсан ишлэлүүдийг нийтэлсэн бөгөөд уг баримт бичгүүдийг “Paradise Papers” буюу "Диваажингийн баримтууд" гэж нэрлэсэн тухай тус байгууллагын цахим хуудаст мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Дээрх баримт бичгүүд нь АНУ, ОХУ, Их Британи, Япон, Канад, Казахстан, Бразил, Украин, Турк, Гүрж, Армен зэрэг нэлээд олон орны 120 гаруй улс төрчтэй холбоотой ажээ.

Вашингтонд байрладаг Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын консорциум нь өмнө нь 2016 оны 4 дүгээр сард дэлхийн өнөөгийн болон хуучин удирдагчид, нэртэй улс төрч, бизнес эрхлэгч, тамирчин болон менежерүүдийн оффшор данстай холбоотой мэдээлэл бүхий 11,5 сая баримт бичгээс мэдээлэл авч нийтэлж байсан билээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ