Эр-Рияд хотыг чиглэн ирсэн баллистик пуужинг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-05 13:26:50
БЕЙРУТ. /РИА Новости/. Саудын Аравийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем Эр-Рияд хотын зүүн хойд хэсэг орчмын агаарт тус хот руу чиглэн ирж явсан баллистик пуужинг устгалаа гэж телевизийн “Аль-Арабия” суваг мэдээлснийг РИА Новости агентлаг уламжлав.

Телевизийн тус сувгийн мэдээлснээр, босогчид Йемений газар нутгаас уг пуужинг харвасан бөгөөд довтолгооныг цаг тухайд нь няцааснаар хүн амд хохирол учраагүй байна.

Өмнө нь Йемений пуужингийн цэргийн хүчин Эр-Рияд хотын Халед хааны нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал дахь байгаа амжилттай оносон тухай Ливаны телевизийн “Аль-Маядин” суваг мэдээлж байсан юм. Одоогийн байдлаар Эр-Рияд хотын олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ