18 км замын ажлыг ирэх жил ашиглалтад оруулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 15:03:18

Дорноговь аймгийн Өргөн сумаас Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн мянганы зам руу холбох 18 км хатуу хучилттай замыг “Дардан говь” ХХК  барьж байна.

1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй  уг замыг Хятадын  хөрөнгө оруулалттай компани анх 2009 онд тендерт ялж барьж эхэлсэн боловч дуусгалгүй дундаас нь орхисон учир үлдэгдэл суурь хучилтын ажлыг дуусгахаар дахин тендер зарлахад “Дардан говь” ХХК  шалгарч  ажлыг гүйцэтгэж байгаа юм. Энэ тухай тус компанийн менежер Н.Соёмбоос тодруулахад “ Бид 18 км замын 11 км-ийг   барьж дуусгалаа. Ажлын гүйцэтгэл 80 хувьтай. Улс оронд нүүрлээд буй хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс үүдэж үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн учир ирэх оны долдугаар сард замыг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгнө. Энэ зам бол асьфалтан хучилттай биш арай нимгэн хөнгөвчилсөн хучилттай зам” гэв.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ