Үндэсний эв нэгдлийн өдрөөр хамгийн сайхан зоогуудыг амтална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-30 14:26:49
МОСКВА. /ТАСС/. Оросын “Ард түмний эв нэгдлийн өдөр” баярыг тэмдэглэх хүрээнд Орос үндэстний зоогийг амтлах арга хэмжээг 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Москва хотод зохион байгуулах тухай баяр наадмыг зохион байгуулах хорооноос пүрэв гарагт мэдэгдэв гэж ТАСС агентлаг уламжиллаа.

“Эдгээр өдрүүдэд Москва хотын 30 орчим зоогийн газар хотын оршин суугчид болон гадны зочдод зориулж Орос үндэстний хамгийн сайхан амттай зоогуудыг амтлуулж баярлуулах болно. Ихэнх зоогийг хуучны жороор бэлтгэнэ” гэж тус хорооноос мэдэгдсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ