Курдистанд гал зогсоох горимыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-30 10:17:22
МОСКВА. /ТАСС/. Иракийн зэвсэгт хүчин болон Курдын “пешмерга” хэмээх сайн дурын зэвсэгт отрядын төлөөлөгчид Курдистанд явуулж буй байлдааны ажиллагааг зогсоох горимын үйлчлэлийг сунгах тухай тохиролцоонд хүрлээ гэж ням гарагт “Shafaq News” мэдээллийн цахим хуудаст нийтэлснийг ТАСС агентлаг уламжлав.

Shafaq News мэдээллийн цахим хуудаст мэдээлснээр, Иракийн цэргийн удирдлага болон Курдын “пешмерга” хэмээх зэвсэгт отрядын төлөөлөгчдийн хооронд болсон яриа хэлэлцээний үеэр уг тохиролцоонд хүрсэн бөгөөд талуудын уулзалтад мөн АНУ тэргүүтэй терроризмын эсрэг эвслийн төлөөлөгчид оролцсон аж.

Харин “Курдистан 24” телевизийн мэдээлснээр, гал зогсоох түр тохиролцоо нь талууд маргаантай нутаг дэвсгэр, түүний дотор хилийн боомтуудыг, хамтран удирдах асуудлаар зөвшилцөн тохиролцох хүртэл үйлчлэх ёстой юм байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ