Томуу, томуу төст өвчлөлийн идэвхжил нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-27 15:55:09
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлж байгаагаас шалтгаалан томуу, томуу төст өвчлөлийн идэвхжил нэмэгдэж байна. Уг өвчнөөр өвчлөгсдийн 92,8 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байгаа ба үүнээс 86,7 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна.
БОЭТ дэх амбулаторийн нийт үзлэгийн 10,4 хувийг Арвайхээр сумын хүүхэд, багачууд ханиад хүрсэн гэх шалтгаанаар эзэлж байгаа ба  томуу, томуу төст өвчний дуудлага долоон хувийг эзэлж байгаа юм.
Эрүүл мэндийн сайдын 395 дугаар тушаалаар дархлаажуулалтын 10 хоногийн аяныг 10 дугаар сарын 16-26 хүртэлх өдрүүдэд зохион байгуулж, жирэмсэн эмэгтэйчүүд, зорилтод бүлгийн архаг суурь өвчтэй иргэдэд вакциныг үнэ төлбөргүй хийгээд байна. Харин бага насны хүүхдүүдэд сайн дурын, төлбөртэй дархлаажуулалтыг хийж байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ