Гэмтэл согог судлалын чуулган болов

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-10-16 15:45:11

Гэмтэл согог судлалын салбарт орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, сургалт эрдэм шинжилгээний цар хүрээг тэлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэмтэл согог судлалын орчин үеийн оношилгоо эмчилгээ" сэдэвт эрдэм шинжилгээний чуулганы 19 дэх удаагийнх Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/ТТАХНЭ/-т өнгөрөгч баасан гаригт  болж өндөрлөлөө.

Чуулганд нийслэлийн болон орон нутгийн 200 гаруй гэмтлийн эмч, мэргэжилтнүүд оролцов. Манай улс гэмтэл согогийн тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээний чанараар олон улсын түвшинд нэгэнт хүрсэн ололтоо улам чамбайруулж эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлыг ихээхэн чухалчилж байгаа нь хурлын үндсэн илтгэлүүдээс ажиглагдаж байлаа. Энэ удаагийн чуулганаар оношилгоо, эмчилгээ болон мэс заслын чадварыг сайжруулах асуудал голлон яригдсан юм. Мөн үеэр гэмтэл согог судлалын чиглэлээр эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг байгууллагууд танилцуулга-үзэсгэлэн зохион байгуулав.

ТТАХНЭ нь энэ жил өргөтгөсөн шинэ бүтэц зохион байгуулалтад орсонтой холбогдуулан гэмтэл согог судлалын салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд эмнэлгийнхээ үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор уг чуулганыг гардан зохион байгуулсан юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд