НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Донбасст айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-10 10:59:33
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Урсула Мюллер Украинд гурван өдрийн айлчлал хийхдээ Донбассын өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсуудад очно хэмээн НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын төлөөлөгч Валижон Раноев мэдэгдэв гэж ТАСС агентлаг мэдээллээ.

“Айлчлалынхаа үеэр Мюллер Украины эрх баригчид болон Донбассын өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсуудын нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, Украины засгийн газрын хяналтанд байдаг болон уг хяналтаас гадуурхи нутгууд дахь хүмүүнлэгийн нөхцөл байдалтай танилцах юм” гэж Валижон Раноев хэлсэн байна.

НҮБ болон түүний түнш байгууллагууд Украины болон Донбассыг зааглагч шугамын хоёр талд амьдарч буй хүмүүст аль алинд нь тусламж үзүүлсээр байгаа хэдий ч үүнд зарцуулах хөрөнгө ихээхэн дутагдаж байгааг НҮБ-ын төлөөлөгч тэмдэглэжээ. 2017 онд Украинд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах 204 сая ам.доллараас хандивлагчид дөнгөж 26 хувийг нь бүрдүүлээд байгаа аж.

Айлчлалынхаа үеэр Мюллер Украинд өрнүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааны, түүний дотор өвөлжилтийн бэлтгэл ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалах бодолтой байгаа ажээ. 
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ